Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас өгсөн мэдээллээр Булган, Үенч, Алтай суманд гарсан малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчнөөр нийт 13 голомтод 168 өрхийн 1587 толгой мал өвчилсөн.
Үүнээс 134 өрхийн 1400 толгой малыг устгасан байна. Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн суманд дархлаажуулалтын ажил эхэлсэн, үргэлжилж байна. энэ сарын 26-ний байдлаар нийт 416 өрхийн 10 мянга 577 үхэр 131 мянга 142 бог нийт 141 ямянга 719 толгой малыг дархлаажуулалт хамруулаад байгаа аж.