Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.491 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.368, орон нутагт 3121 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ. Эмнэлэгт 38 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 30, орон нутагт 8 хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад 4 хүн байна