Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг “тоглолт наймаалсан” гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн үү

Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг “тоглолт наймаалсан” гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн үү

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шат, 2023 онд Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээний үеэр Киргизстаны шигшээ багийг тоглолт наймаалцсан байж болзошгүй хэмээн үзэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ноос шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. 

Иймд тус улсын багтай тоглосон багуудыг шалгаж байгаа аж. Энэ тоонд манай улсын шигшээ баг ч орсон байна. 

Тодруулбал, өнгөрөгч оны аравдугаар сарын 15-ны өдөр манай шигшээ баг хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээндээ Киргизстаны багтай тоглож 2:1-ээр ялагдсан юм. Иймд энэхүү тоглолтыг наймаалцсан байж болзошгүй хэмээн үзэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ноос шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Мөн ОУХБХ-ноос хэд хэдэн тамирчны дансны гүйлгээг хянаж, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгасан байна. 

Иймд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тоглолт наймаалцсан гэх хэргийг шийдвэрлэх хурал өнөөдөр болох юм байна. 

Хэрэв гэм буруутай гэж үзвэл хамгийн багадаа таван жилийн турш манай баг тамирчид ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох эрхгүй. ОУХБХ-ноос МХБХ-нд өгдөг санхүүжилтээ зогсоож, олон улсын чанартай бүх тэмцээн уралдаанд Монголын шигшээ багийг тоглуулахгүй байх шийдвэр гаргаж ажээ.