Монголын баг “Little Miss & Mister Universe 2026” наадамд амжилттай оролцож, З.Чингүүн “Super Grand Prix 2026” шагналын эзэн боллоо

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026” наадамд амжилттай оролцож, З.Чингүүн “Super Grand Prix 2026” шагналын эзэн боллоо

БНХАУ-ын Саньяа хотод болсон олон улсын хүүхдийн урлаг, загварын “Little Miss & Mister Universe 2026” наадамд Монголын баг амжилттай оролцож, хэд хэдэн нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

Тэмцээнд дэлхийн олон орны авьяаслаг хүүхдүүд өрсөлдсөн бөгөөд Монголын оролцогчид үндэсний хувцас, үдшийн гоёл, эко хувцасны үзүүлбэр болон авьяас, фото зургийн төрлүүдэд өндөр үнэлгээ авсан байна. Энэ удаагийн наадмын онцлох амжилтыг Зоригтгүйн Чингүүн үзүүлж, насны ангилалдаа “Junior Grand Prix 2026” болон тэмцээний дээд шагнал болох “Super Grand Prix 2026” цолыг хүртжээ. Ингэснээр тэрбээр тус наадмаас хоёр Гран при шагналыг зэрэг хүртсэн Монголын анхны оролцогчдын нэг болсон байна. Мөн Монголын багийн бусад оролцогчид ч амжилттай оролцож, “Grand Prix”, “Top Model”, “Asia Miss”, “Face Miss” зэрэг төрөлд шалгарчээ.

Монгол Улсыг төлөөлсөн багийг Олон улсын мисс, моделиудын байгууллагын албан ёсны эрхтэйгээр оролцуулсан бөгөөд багийг Э.Оюунтунгалаг ахалсан байна. Түүнчлэн тэмцээний шүүгчээр ажилласан монгол төлөөлөгчид олон улсын шүүгчийн үнэмлэх, батламжаа гардан авчээ. Ингэснээр Монголын хүүхэд багачууд олон улсын тавцанд амжилттай өрсөлдөж, эх орныхоо нэрийг дахин өндөрт өргөсөн байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө