Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болж байна.
Тус нэвтрүүлгийн хувьд 2011-2017 оны хооронд үзэгчдэд хүрч байсан ба есө жилийн дараа ийнхүү үзэгчдий хүртээл болж байна. Нэвтрүүлгийг эргэн эхлүүлэх талаар санаачлагч П.Анужин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, шинэ улиралд нэвтрүүлгийн хөтлөгчөөр П.Анужин болон Н.Жанцанноров нар ажиллажээ. Мөн тэд эхний дугаараа өчигдөр /2026.05.24/ үзэгчдэд хүргэсэн бөгөөд анхны зочноор Д.Сумъяа оролцсон байна. Тэрбээр “2016 Summer Olympics”-ын мөнгөн медальт, жүдо бөхийн дэлхийн аваргын алтан медальт тамирчин юм.