Цэцэрлэгт хүрээлэнд театр барих ажлыг түдгэлзүүлсэн шүүхийн захирамжид НИТХ давж заалджээ

Цэцэрлэгт хүрээлэнд театр барих ажлыг түдгэлзүүлсэн шүүхийн захирамжид НИТХ давж заалджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Театр, стадион барихтай холбоотой маргаан үргэлжилсээр байна.

Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай уг шийдвэрийг Хуульч, Өмгөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар НИТХ-аас гаргасан уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025.10.16 өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар 2026.04.17-нд  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хуульч А.Базар мэдээлэл өгч, анхан шатны шүүхээс НИТХ-ын дээрх шийдвэрийг шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан талаар мэдэгдсэн байдаг.

Тэгвэл шүүгчийн тус захирамжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс эс зөвшөөрч, гомдол гаргасан. Уг гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд маргааш буюу 2026.5.14-ний өдөр 8:30 цагаас нээлттэй болох аж. Уг шийдвэрийг эргэн мэдээлэх болно.