Дорнод аймагт тогтоол усанд хүүхэд осолджээ

Дорнод аймагт тогтоол усанд хүүхэд осолджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ургах нар нэгдүгээр багт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХХК-ын урд нүхэн цооногийн тогтоол усанд 15 настай хүүхэд ороод алга болсон тухай дуудлага өнөөдөр буюу 2026.05.12-ны өдрийн 10:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн есөн алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж буцалтгүй нэрвэгдэгчийг тогтоол усан цооногийн эргээс 3 метр зайд, 3.5 метрийн гүнээс гаргасан байна. Ингээд Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлэн өгсөн тухай мэдээллээ. Тухайн тогтоол усан цооног нь 25 метр урт, 20 метрийн өргөнтэй бөгөөд 5-6 метрийн гүн станцын үнс хадгалах сангийн зориулалттай байгууламж аж. Иймд, иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.