ЕБС-ийн сурагчдын зорчиж байсан тээврийн хэрэгсэл осолдож, 17 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг Баян-Өлгийн аймагт гарсан байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны тавдугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Уг зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Тухайн иргэд нь Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагчид юм байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.