Монголын үндэсний брэнд “Sengur Ultra” шар айраг БНСУ-ын зах зээлд албан ёсоор нэвтэрч, худалдаанд гарлаа.
“Sengur Brand” нь бүтээгдэхүүний амт, чанар, аюулгүй байдал, гарал үүслийн өндөр шаардлагуудыг бүрэн хангаж, экспортлогч орнуудынхаа тоог ийнхүү нэгээр нэмэгдүүлжээ. Тус бүтээгдэхүүн БНСУ-ын GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж эхэлсэн талаар компаниас мэдээлжээ. Ингэснээр Монголын үндэсний брэндүүд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, Азийн зах зээл дэх байр сууриа тэлсээр байна.