Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажлаа А.Амартүвшинд хүлээлгэн өглөө.
Тэрбээр “2024 оны аравдугаар сараас эхлэн 1.5 жилийн хугацаанд хамтран ажилласан хамт олон, иргэд та бүхэндээ баярлалаа. Мөн яамд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Мөн Улаанбаатар хотын өмнө тулгамдсан агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг урт болон дунд хугацааны бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн нийслэлд дэлхийн жишигт нийцсэн дэд бүтцийн хөгжлийг хэрэгжүүлэх шаардлага байгааг дурджээ.