УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай" хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай" хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Үүнд, 

- Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 87.6 хувиар дэмжлээ. 

- Мэргэжлийн нэгдсэн холбооны Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 85.4 хувиар дэмжлээ. 

- Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг хоёр удаа хийж, эхний удаа 61.8 хувиар дэмжиж 64 гишүүний саналд хүрээгүй бол М.Ганхөлөг гишүүний зүгээс дэмжиж дарсан хэдий ч төхөөрөмж ажиллаагүй учраас дахин санал хураалт явуулж, 67.8 хувь буюу 61 гишүүн дэмжиж дэмжигдсэнгүй. Нийт гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хууль санаачлагчид буцаах тогтоол батлагдсанд тооцов.

- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 91.2 хувиар баталлаа. 

- Хамт өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар 86.8 хувиар дэмжлээ. 

- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар 87.9 хувиар дэмжлээ.

- Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 86.8 хувиар дэмжлээ.