Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Анарыг томилсон.
Тодруулбал, түүний өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнайг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилж байсан юм.
Б.Анар өмнө нь Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь Эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайдын зөвлөхөөр нь ч үргэлжлүүлэн ажиллаж байсан юм.