Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын сайд нар өчигдөр /2026.05.06/ хөрөнгө оруулагчидтай уулзжээ. Энэ үеэр тэрбээр татварын тухай багц хуулийг маргааш буюу пүрэв гарагт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна.
Засгийн газрын зүгээс уг хуулийг хөдөлмөрлөж буй иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих эдийн засгийн чөлөөлөлтийн бодлогын нэг хэсэг гэж онцолжээ. Хуулийн төсөл батлагдсанаар:
- НӨАТ төлөгч болох босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.
- Өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан иргэдийг 2 хувийн татвараас чөлөөлнө.
- Борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвар төлөхөөр зохицуулна.
Засгийн газрын тооцоолсноор, эдгээр өөрчлөлтийн үр дүнд 180 мянга орчим аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөх боломжтой аж.
ВИДЕО:
ТАТВАРЫН ХУУЛИЙГ МАРГААШ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
— Лхамхүүгийн Мөнхбат (@L_Munkhbat0528) May 6, 2026
Энэ хууль хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжих эдийн засгийн чөлөөлөлтийн бодлогын нэг хэсэг болно.
✅️ НӨАТ ТӨЛӨХ БОСГО 50 САЯ БАЙСАН БОЛ 400 САЯ ТӨГРӨГ БОЛНО
✅️ ӨМЧИЛСӨН ОРОН СУУЦАА ХУДАЛДАН БОРЛУУЛСАН БОЛ 2% ТАТВАРААС… pic.twitter.com/EwCHKQVB4I