УИХ-ын чуулганаар "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганаар "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна.

Тухайлбал,

  • “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан,анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 3 дугаар дүгнэлт /Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

  • “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  • Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал

  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө