П.Сувданхуяг: Амиа алдсан эхнэр, охин хоёр маань босоод ирэхгүй ч шүүх хэргийг шударгаар шийдлээ

П.Сувданхуяг: Амиа алдсан эхнэр, охин хоёр маань босоод ирэхгүй ч шүүх хэргийг шударгаар шийдлээ

Найман сартай жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийг өнөөдөр /2026.05.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж, шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрлэсэн. 

Тэгвэл тус хэргийн хохирогч П.Сувданхуяг "Амиа алдсан эхнэр, охин хоёр маань босоод ирэхгүй ч тэднийг маань хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүх шударгаар шийдэж, түүнд бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүх хэргийг шударгаар шийддэг юм байна гэдэгт итгэлээ" хэмээлээ.