ШУУРХАЙ: АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтын нэрийг дэвшүүллээ

ШУУРХАЙ: АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтын нэрийг дэвшүүллээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар АН-ын таван дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулахын зэрэгцээ Хяналтын ерөнхий хорооны ажиллах журам, Улс төрийн зөвлөлийн ажиллах журам, Бодлогын ерөнхий зөвлөлийн ажиллах журам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-д нэр дэвшигчийг тодруулах журам зэргийг батлах юм. 

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын таван дэд даргад Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны дарга Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарын нэрийг дэвшүүлсэн бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэрийг дэвшүүлсэн байна. Харин одоо Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигч С.Баярцогтоос ҮБХ-ны гишүүд асуулт асууж, хариулт авч байна. АН-ын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийг "дэмжих" эсэх санал хураалт эхлээгүй байна.