Засгийн газрын өнөөдрийн /2026.05.06/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох салбарын сайд нар нь танилцууллаа. Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарт хийгдэх шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ярихаар үнэ тарифын асуудал хөндөгддөг. Энэ удаад үнийн асуудлыг түрүүлж хөндөхгүй. Хамгийн түрүүнд эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр өгөөж нэмэгдүүлэх, зардал татах тал дээр илүү их анхаарах ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс тулгамдсан асуудлыг аргалах биш сууриар нь шинэчлэх тал дээр анхааран ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдрийн хуралдаанаар одоо баригдаж байгаа Сэлэнгийн дулааны цахилгаан станцыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, БНХАУ-аас эрчим хүч импортлоход шаардлагатай байгаа зэс цахилгаан дамжуулах дэд станцын ажлыг шуурхайлан ашиглалтад оруулах, таван аймагт нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг даалгавар болгосон. Мөн цахилгаан дамжуулах, түгээх зардлыг гурав хүртэлх хувиар бууруулна гэсэн чиг үүргийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж салбарын сайдад үүрэг болгосон. Мөн дулааны тоолуурыг бүх шатанд хэрэгжүүлэх төслийг бэлтгэх, энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэх үүрэг даалгавар авсан” хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ: