АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2026.05.06/ хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга болон намынхаа дэд дарга нарыг тодруулах гэж байна. ҮБХ-ны хурал 80 гаруй хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд яг одоо АН-ын дэд даргад таван хүнийг нэр дэвшүүлэн, хэлэлцэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны дарга Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарын таван хүнийг нэр дэвшүүлэн хэлэлцэж байна. Сонирхуулахад, АН-ын Үндсэн дүрэмд тус намыг таван дэд даргатай байна гэж заажээ.