Ч.Өнөрбаяр: С.Баярцогт бол энэ намын хагарал, бутралтай хэцүү үед эвлүүлж, нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн учир дэмжиж байгаа

Ч.Өнөрбаяр: С.Баярцогт бол энэ намын хагарал, бутралтай хэцүү үед эвлүүлж, нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн учир дэмжиж байгаа

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд даргыг тодруулах Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2026.05.06/ хуралдана. Энэхүү хуралдаанд оролцохоор ирсэн УИХ-ын Ч.Өнөрбаяраас хурлын талаар байр суурийг  тодрууллаа. 

Тэрбээр "ҮБХ-ны хуралдаанд С.Баярцогт даргын нэрийг оруулж ирэх байх гэж хувьдаа бодож байгаа. Яагаад гэвэл намыг хагаралтай бутралтай байх үед нь энэ намыг эвлүүлж, нийлүүлж өгөөчээ хэмээн очиж байсан хүмүүсийн нэг нь би юм. Салж бутарсан намыг нийлүүлэхэд хамгийн гол үүрэгтэй байсан энэ хүн цаашид намыг эвлүүлж, ойлголцуулаад цааш нь авах явах туршлагатай, зарчимтай улс төрч гэж харж байгаа. Гэхдээ ҮБХ-нд оруулж ирэх эрх нь зөвхөн намын даргад байгаа" хэмээлээ. 

ВИДЕО: