Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор өнгөрсөн жил /2025/ БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авч, нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлсэн.
Албаныхан уг ажлыг үр дүнд хүрч, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан гэдгийг хэлдэг бол иргэд "Хагас коксжсон нүүрсний хүрэлцээ, чанар муу байсан" хэмээн шүүмжилсээр хаврын улиралтай золгосон. Энэ талаар манай сэтгүүлчийн бэлтгэж байсан сурвалжлагыг хүргэж байна.
ВИДЕО:
Тэгвэл өнгөрсөн жил "Тавантолгой түлш" ХХК-ийн бэлэн бүтээгдэхүүнээс 2.1 тэрбум төгрөгийн шахмал түлш, савласан миддлинг, хагас коксжсон нүүрс "алга болсон" асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.5 тонн сайжруулсан шахмал түлш, 159 тонн миддлинг, 185 тонн хагас коксжсон нүүрс дутсан байна. Тиймээс уг асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эргэн сануулахад, "Тавантолгой түлш" ХХК шахмал түлш барьцалдуулагчийн худалдан авалтаа нууцад оруулаад, 161 тонн 2 дугаар гурил худалдан авсан байсан асуудлыг бид өмнө нь мөн хөндөж, мэдээллийг ил болгож байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Гэвч уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсон эсэх мэдээлэл ил болоогүй байдаг юм.