АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2026.05.04/ өглөө хуралдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөх нь тодорхой болоод байна.
"УИХ дахь АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжинг дэмжинэ" гэдгээ Ардчилсан намын бүлгийн гишүүд илэрхийлж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Би Б.Түвшин гишүүнд хоёр хүн нэр дэвшвэл санал хуваагдах учраас хоорондоо зөвшилцөх хэрэгтэй гэдгийг хэлсэн Парламентад олон сонгогдсон, Үндсэн хууль судлаач гэдэг утгаар Х.Тэмүүжин гишүүнийг бүлгийн даргад дэмжиж байна" гэжээ.
Тэгвэл энэ мэтээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь "Х.Тэмүүжинг дэмжих" магадлал өндөр байна гэдгийг эх сурвалж бидэнд мэдээллээ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралд одоогоор эхлээгүй байна.