Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, цогцсыг нь зөөвөрлөж булсан байсан хэрэг Орхон аймагт гарчээ

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, цогцсыг нь зөөвөрлөж булсан байсан хэрэг Орхон аймагт гарчээ

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, цогцсыг нь зөөвөрлөж булсан байсан хэрэг Орхон аймагт гарчээ.

Тодруулбал, өнгөрөгч 2025 оны тавдугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн 57 настай “Т” нь хамтран амьдрагч 36 настай “З”-ын амь насыг 2025 оны тавдугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусад хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ. Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийг үйлдсэн этгээд нь цогцсыг Орхон аймгийн төвөөс 48км-ийн зайд зөөвөрлөж, булсан байсан байна.