Ардчилсан нам /АН/-ын Улс төрийн зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Учир нь Улс төрийн зөвлөлийн энэ удаагийн хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн даргад парламентын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэр яригдаж байна. Ийм уг асуудлаар Улс төрийн зөвлөл хуралдаж байгаа тул УИХ дахь АН-ын бүлгийн хурал одоогоор хараахан эхлээгүй, Улс төрийн зөвлөлийн хурлын шийдвэрээ хүлээсэн байдалтай байгаа аж. Ингээд тус хурлын дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Х.Тэмүүжин, Б.Түвшин нар дээр санал хурааж, гишүүдийнхээ олонхын саналыг авсан нэг нь бүлгийн дарга болох ажээ.