Хонгконг-Улаанбаатар чиглэлийн 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг Гадаадын иргэни харьяатын газраас илрүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Тэгвэл Индонезийн иргэд хуурамч байж болзошгүй визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх асуудал нь "Эйч ар экспертс" гэх хөдөлмөр зуучлалын компанийн алдаатай үйлдлээс болсон байж магадгүй байна. Учир нь тухайн зуучлалын компани нь С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, дээрх иргэдийг оруулж ирэхийг завдсан байж болзошгүй байна.