Булганы ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноолоо

Булганы ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноолоо

Булганы ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.

Тодруулбал,  О.Жамъянсүрэн нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа иргэн С.Гал-Эрдэнэд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж байсан бөгөөд уг хэргийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс эрх бүхий албан тушаалтанд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай санал гаргасан атлаа хэргийг шүүхэд даруй шилжүүлэх арга хэмжээ авалгүй удаашруулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тэрээр С.Гал-Эрдэнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 4,5 сая төгрөг авсан хэрэгт.

Харин С.Гал-Эрдэнэ нь өөрт холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор О.Жамъянсүрэнд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр нийт 4,5 сая төгрөг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч О.Жамъянсүрэнг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял

Шүүгдэгч С.Гал-Эрдэнийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.