Шүүхээс хоёр жилийн ял сонссон З.Энхболд Хорих 461 дүгээр ангид хоригдож байна

Шүүхээс хоёр жилийн ял сонссон З.Энхболд Хорих 461 дүгээр ангид хоригдож байна

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд таван өдрийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. 

Ингэхдээ, шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр албажиж, шийтгэл тогтоолоо гардан авснаас даруй 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо гаргах эсэх нь тодорхой болох учиртай. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар нь өдгөө Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.