2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 07:50 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Харзтайн ам гэх газарт байрлах малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан байж болзошгүй тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Албаныхны мэдээлснээр, талийгаач нь тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хэргийн шалтгаан, нөхцөл, гаднын нөлөө байсан эсэхийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн эцсийн дүгнэлт гаргах юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.