Нэгнийхээ нүүрийг маажиж, биед нь халдсан сурагчийг шалгаж, хохирогч охиныг хамгаалах байранд хүргэжээ

Нэгнийхээ нүүрийг маажиж, биед нь халдсан сурагчийг шалгаж, хохирогч охиныг хамгаалах байранд хүргэжээ

Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тус зураг бүхий мэдээлэлд ЕБС-ийн сурагчид нэгнийхээ нүүрийг улаан эрээн болтол нь маажсан байв. 

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний /2026.04.24/  өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.