ГЕГ-ын гаалийн улсын байцаагч тээвэр зуучийн компанийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ынхан илрүүлж, саатуулан шалгаж эхэлжээ

ГЕГ-ын гаалийн улсын байцаагч тээвэр зуучийн компанийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ынхан илрүүлж, саатуулан шалгаж эхэлжээ

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгч илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Н нь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /2026.04.26/ тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгчид үйл дээр нь илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн улсын байцаагч нь хахуулийн мөнгөө бэлнээр авч байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлсэн аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.