Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэхийг уриаллаа

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэхийг уриаллаа

Сүүлийн үед өсвөр насныхан нэгнийгээ дээрэлхэж, биед нь халдаж буй бичлэг цахим орчинд цацагдаж, уг асуудал олны анхаарлыг татах болсон. Энэ ч утгаараа холбогдох байгууллагуудаас үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайлбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрхэлтэлтгүй харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зорилгоор "365 эвдрээгүй ирээдүйг бүтээе" аян зохион байгуулж эхэлжээ. Уг аянд ихэнх ЕБС-ууд нэгдсэн бөгөөд аймаг, сумдын ЕБС, Засаг даргын тамгын газрууд ч нэгдсээр байна. Аян зохион байгуулагчдын зүгээс "Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд эцэг, эх, асран хамгаалагч бидний оролцоо хамгийн чухал" гэдгийг онцолж буй юм.