НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлжээ.

Тус шаардлагад ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцолсон байна. Тухайлбал, “Туул голоо аваръя” хөдөлгөөн болон “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон нийтийн дунд үүсээд буй зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэж шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэн гэж үзжээ. Улмаар НИТХ-ын дарга А.Баяр АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлосон НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулсан талаар мэдээллээ.