НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн ба зөв намын ЕНБД Ш.Мөнхсайхан нарыг хойшлуулшгүйгээр баривчилжээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн ба зөв намын ЕНБД Ш.Мөнхсайхан нарыг хойшлуулшгүйгээр баривчилжээ

Баасан гараг /2026.04.24/-ийн орой АТГ-ын алба хаагчид Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын ажлын өрөөнд нэгжлэг хийж байгаа тухай албан бус мэдээллийг зарим эх сурвалжууд нийтэлсэн. 

Тэгвэл тус нэгжлэгийн дараа НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Үнэн ба зөв намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг хойшлуулшгүйгээр 72 цагийн хугацаатай саатуулсан байна.

Учир нь Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар нь “Професионалстрой” компанийг хамтран эзэмшдэг бөгөөд “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Энэ талаар холбогдох хуулийн байгууллагуудаас албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад одоогоор өгөөгүй байна. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө