Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Соёлын төв өргөө орчимд өчигдөр 21 цагийн орчимд эрэгтэй хүн өөр дээрээ шингэн зүйл асгаж, шатаах үйлдэл хийсэн байна.
Энэхүү үйлдэл нь цагдаагийн алба хаагчдыг эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх үед болсон бөгөөд алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, галыг унтраан эрсдлийг таслан зогсоожээ. Тухайн асуудалд СБД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн гэлээ. Иргэн тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гадуур хувцас шатсан байдалтай, биеийн байдал хэвийн байгаа юм.