Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ

Хэнтий аймгийн прокурорын газраас 2026 онд эхний дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй 69, зөрчлийн шинжтэй 34 гомдол, мэдээлэлд хяналт тавьжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл буурч, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 23.8 хувиар өссөн байна. 2026 он гарснаас хойш Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирч, 48 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.