Б.Билэгт: Замын-Үүд дэх Гаалийн газарт бүлэглэн хахууль авсан байж болзошгүй хэрэгт дөрвөн хүнийг шалгаж, гурван этгээдийг яллагдагчаар татсан

Б.Билэгт: Замын-Үүд дэх Гаалийн газарт бүлэглэн хахууль авсан байж болзошгүй хэрэгт дөрвөн хүнийг шалгаж, гурван этгээдийг яллагдагчаар татсан

Замын-Үүд дэх Гаалийн газарт АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар гурван албан тушаалтныг сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгаж байгаа юм. Тэгвэл уг хэргийн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгтээс тодрууллаа.

Тэрбээр “АТГ-аас 2026.04.21-ны өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн нийт гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байна. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн уг үйлдлийг хийсэн байж болзошгүй байна. Өнөөдрийн байдлаар АТГ-ын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сумын Замын-Үүд дэх Гаалийн газарт гурав дахь өдрөө үргэлжлүүлэн шалгалтын ажил үргэлжилж байна. Улмаар 40 гаруй улсын байцаагч болон гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгжийн хамруулан мөрдөн шалгах, нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн этгээдийн холбогдуулан шалгаж, гурван этгээдийн яллагдагчаар татсан” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: