ШУУРХАЙ: Замын-Үүд дэх Гаалын газарт АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгжлэг хийж байна

ШУУРХАЙ: Замын-Үүд дэх Гаалын газарт АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгжлэг хийж байна

Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдах болсон. Харин тус газраас энэхүү мэдээллийг үгүйсгээд байсан юм. 

Тэгвэл АТГ-ын мөрдөгчид яг одоо /2026.04.21/ Замын-Үүд дэх Гаалын газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгжлэг хийж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Замын-Үүд дэх Гаалын газрын дарга Б.Ундрах нарын нэр бүхий албан тушаалтнууд нь бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдож, улмаар тухайн хүмүүсийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.