Төв шуудан руу бие зассан иргэдийг 10 мянгаар торгож, 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулж байжээ

Төв шуудан руу бие зассан иргэдийг 10 мянгаар торгож, 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулж байжээ

Цахим орчинд “...Согтуу Хятадууд төв талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.

Уг асуудал нь 2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс дээрх гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 10 нэгжээр, Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэсэн үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулж байжээ.