Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан дөрвөн хэрэгт хэрэг бүртгэл нээн, шалгаж байна гэж Нийслэлийн прокуророос мэдээллээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа асуудал хэрэг баримтыг шалгах, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгдээд явж байгаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан хэд хэдэн иргэдээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдол мэдээлэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.12.1 дэх хэсэгт заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах", 18.6.1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах" хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан мөрдөн шалгах ажилгааны явцын байдлыг дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Тухайн гэмт хэргийн талаар ирүүлсэн гомдол мэдээлэлтэй холбогдуулан Б.Баатарыг мөн шалгаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж дөрвөн хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэлээ.