Монгол Улсын нэр бүхий иргэд Хятадын иргэдтэй бүлэглэн хар тамхи олж авч, хадгалж байжээ

Монгол Улсын нэр бүхий иргэд Хятадын иргэдтэй бүлэглэн хар тамхи олж авч, хадгалж байжээ

Монгол Улсын нэр бүхий иргэд Хятадын иргэдтэй бүлэглэн хар тамхи олж авч, хадгалж байсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Z... Х..., Монгол Улсын иргэн Т.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр, өөрсдөө хэрэглэх зорилгоор  хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр У... нэртэй зочид буудлын өрөөнд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.