Т.Баатар: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэн шаардлага биелүүлээгүй, цагдаагийн алба хаагчид халдсан тул резинен сумтай буу ашигласан

Т.Баатар: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэн шаардлага биелүүлээгүй, цагдаагийн алба хаагчид халдсан тул резинен сумтай буу ашигласан

Цагдаа иргэн рүүгээ буу шагайлаа хэмээх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

ЧД-ийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар “ 2026 оны 04 сарын 18-наас 19нд шилжих шөнө 01:56 минутад ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23-р сургуулийн гадаа согтуу хүмүүс орилолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлагын дагуу авто эргүүлийн хоёр алба хаагч очиход дөрвөн хүн маргалдаж буй нөхцөл байдалтай байсан. Улмаар гэр бүлийн харилцаатай хоёр хүн эрэгтэй нь эмэгтэйн биед халдсан нөхцөл байдалтай байсан. Алба хаагч шаардлага тавихад эсэргүүцэж, биед нь халдсан. Тавьсан шаардлагын хүлээж авахгүй эсэргүүцэж байсан учир нэмэлт эргүүл дуудсан. Цаашлаад шаардлага хүлээж авахгүй байсан учир цагдаагийн байгууллагын хуульд заасны дагуу нэг үүрийн тусгай хэрэгсэл болох резинен сумтай буу ашигласан. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэж эсэргүүцсэн иргэний хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: