Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд өчигдөр /2026.04.18/ Монгол гэр, хашаа шатаж байх үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш нар харж, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварсан талаар ЦЕГ-аас мэдээлжээ. Дээрх иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, галыг иргэдийн хүчээр түргэн шуурхай унтраан нурманд оруулаад байгаа аж.