2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Говьсүмбэр чиглэлийн авто замд түлш тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгслийн жолооч эсрэг чиглэлийн ачааны автомашинтай шүргэлцсэний улмаас осол гарч, түлш зам дээр асгарсан хэрэг бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллийн дагуу харьяа аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна. Ослын улмаас 10 тонн түлшний сав цоорч, 1 тонн түлш замд асгарсан бөгөөд үлдсэн 9 тонныг бусад тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлын журмын дагуу шилжүүлжээ. Онцгой байдлын байгууллага газар дээр нь ажиллаж, асгарсан түлшийг цэвэрлэн, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
ВИДЕО: