Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.04.17/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд таь дахь өдрөө үргэлжиллээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ. Түүнлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн тооцно. Мөн шүүгдэгчдийн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих ялыг нь энэ өдрөөс тооцож эхлэхээр шийдвэрлэлээ. 

Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.