Энэ оны эхний гурван сарын байдлаар 25 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ

Энэ оны эхний гурван сарын байдлаар 25 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар “хууль бус ан агнуурт тавих хяналтыг сайжруулах” үүрэг даалгаврын дагуу хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

2026 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 700 орчим иргэн, хуулийн этгээдийг хамруулсан хяналт шалгалт хийгджээ. Энэ хугацаанд хууль бус ан агнууртай холбоотой нийт 165 удаагийн зөрчил илрүүлсэн бөгөөд 25 зүйлийн нийт 669 бодгаль амьтныг хууль бусаар агнасан нь тогтоогдсон байна. Зөрчил гаргасан 165 иргэн, хуулийн этгээдэд инийт 48 сая төгрөгийн торгууль, нийт 204 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

Хууль бусаар агнасан амьтдын бүрэлдэхүүнд дараах зүйлүүд багтжээ:

  • Хөхтөн амьтад: Ойн зэрлэг гахай-10, Цагаан зээр-1, Шилүүс-1, Мануул-1, Нохой зээх-1, Өмхий хүрнэ-1, Чоно-18, Хярс-2, Үнэг-4, Туулай-1
  • Шувууд: Ятуу-5, Эрээн хавиргат хахилаг-3, Шар шувуу-2, Ахууна-1
  • Бусад: Бугын эвэр-1
  • Загас: Шивэр хадран-91, Цурхай-15, Сугас-16, Мөнгөлөг цагаан загас-14, бусад загас-175

Мөн дээрх амьтдын эд эрхтнийг худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлүүд давхар илэрсэн байна.




Өнөөдөр гахай өдөр

8 цагийн өмнө