Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-аас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 40 га талбайд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэртэй холбоотой маргааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт болно.
Тус хэрэгт өмнө нь 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр болон 4 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцүүлэг товлогдсон ч “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгууллагын төлөөлөл ирээгүй шалтгаанаар хоёр удаа хойшлогдоод байсан юм. Уг шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.