Цагдаагийн байгууллага настай хүнийг зодсон гэх хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллага настай хүнийг зодсон гэх хэргийг шалгаж байна

Энэ сарын 16-ны өдрийн 11.20 цагийн орчимд “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны үүдэнд настай хүнийг зодсон” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгалт хийхэд тус байрны СӨХ-ийн ажилчид болон оршин суугчдын хооронд маргаан үүсэж, улмаар иргэдийн хооронд зодоон болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

ВИДЕО: