АНУ-ын Ормузын хоолойд тавьсан хориг хэвээр байгаа тул Америк, Ираны хэлэлцээр "үргэлжилж" байна

АНУ-ын Ормузын хоолойд тавьсан хориг хэвээр байгаа тул Америк, Ираны хэлэлцээр "үргэлжилж" байна

Цагаан ордон АНУ Ирантай “үр бүтээлтэй, тасралтгүй” хэлэлцээнд оролцож байгаа гэж мэдэгдсэн ч Ираны боомтуудад орж, гарч буй бүх хөлөг онгоцонд тавьсан хориг арга хэмжээ хэвээр үргэлжилж байна.

Цагаан ордон АНУ Ирантай байгуулсан хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрийг сунгах хүсэлт гаргасан гэх мэдээллийг няцаасан байна. Хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт хэлэхдээ, хэлэлцээний ирээдүйд “эерэг хандлага” ажиглагдаж байгаа ч дараагийн уулзалтын тов хараахан тогтоогүй байна гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ, өмнө нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Пакистаны төлөөлөгчид Ирантай хэлэлцээг үргэлжлүүлэхээр Тегеранд хүрэлцэн ирээд байгаа аж. 

Ираны боомтуудад орж, гарч буй бүх хөлөг онгоцонд тавьсан АНУ-ын хориг бүрэн хүчин төгөлдөр хэвээр байгааг Цагаан ордон онцолсон ч энэ арга хэмжээ хэр хугацаанд үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, хориг хэрэгжиж эхэлснээс хойш ямар ч хөлөг онгоц саатуулагдаагүй бөгөөд арван хөлөг онгоцонд Иран руу буцах зааврыг өгчээ. Харин BBC Verify тус бүсэд зарим хөлөг онгоц байршлаа нуух зорилгоор трекерээ унтраах, дохиогоо өөрчлөх зэрэг "хуурамч" хөдөлгөөн хийж байгааг тогтоосон байна. 

Эх сурвалж: BBC