Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хор цацсан маск тарааж, ухаан алдахаар нь автомашинд хийж, хулгайлж байна гэх мэдээлэл цацагдаж, энэ нь олныг айдаст автуулаад буй.
Тэгвэл тус асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Гуравдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутагт байх 113 сургууль дээр хүүхдүүд хор цацсан маск зүүгээд 2-3 хүүхэд ухаан алдсан байна" гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад ийм зүйл болсон гэх асуудал тогтоогдоогүй. Тиймээс сургуулийн удирдлага холбогдох албан тушаалтантай уулзахад дээрх асуудал болоогүй талаар мэдээлсэн. Дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй холбогдохоор олон удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан" гэх мэдээллийг өглөө.