Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан 22 хөлөг онгоц халдлагад өртжээ

Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан 22 хөлөг онгоц халдлагад өртжээ

Ойрхи Дорнодын хурцадмал байдалтай холбоотойгоор Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх далайн тээвэр огцом саарч, аюулгүй байдлын эрсдэл үргэлжилж байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар, хоёрдугаар сарын 28-наас хойш уг бүсээр нийт 279 хөлөг онгоц нэвтэрсэн бол үүнээс 22 нь халдлагад өртсөн талаар олон улсын эх сурвалжууд мэдээлжээ.

Гал зогсоох тохиролцоо дөрөвдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн ч түүнээс хойш ердөө 40 гаруй хөлөг Ормузын хоолойгоор нэвтэрсэн нь тээвэрлэлт бүрэн сэргэж амжаагүйг харуулж байна. Дайн эхлэхээс өмнө өдөрт дунджаар 100 орчим хөлөг онгоц уг бүсээр нэвтэрдэг байсан бол одоогийн нөхцөлд энэ үзүүлэлт огцом буурчээ.Одоогоор Персийн буланд олон тооны танкер, худалдааны хөлөг хүлээлгийн байдалтай байгаа нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсгэж байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар, Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал зангилаа хэвээр байгаа бөгөөд энд үүссэн саатал нефтийн үнийн хэлбэлзэл, тээвэр ложистикийн зардалд шууд нөлөөлж байна.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Ормузын хоолой орчимд аюулгүй байдлын эрсдэл хэвээр хадгалагдаж, дэлхийн худалдаа, эрчим хүчний зах зээлд нөлөөлсөн хэвээр байгаа юм.