"АНУ, Ираны шууд хэлэлцээ энэ долоо хоногт эхэлж магадгүй" гэжээ

"АНУ, Ираны шууд хэлэлцээ энэ долоо хоногт эхэлж магадгүй" гэжээ

Иран, АНУ-ын хооронд шууд энхийн хэлэлцээ энэ долоо хоногт эхлэх боломжтой гэж Тегераны их сургуулийн судлаач BBC World Service-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Тэрээр Ираны эргийн бүсийг АНУ бүслэн хаах шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа Newshour нэвтрүүлгийн хөтлөгч Owen Bennett-Jones-д ярилцлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, "өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистанд болсон хэлэлцээ амжилтгүй болсны дараа АНУ-ын авч буй бүслэлтийн арга хэмжээ нь “Ираны удирдлага хямралыг дипломат аргаар шийдвэрлэхийн тулд америкчуудтай харилцан ярилцаж буй энэ үед үзүүлж буй дарамт” гэж онцолжээ.

Гэсэн хэдий ч Д.Трамп болон түүний засаг захиргаа Ормузын хоолойг бүслэлтээр бүрэн хянах боломжгүй. Мөн ийм стратегийг урт хугацаанд хадгалах нь хязгаарлагдмал гэж тэрээр нэмж хэлсэн байна. Түүнчлэн Ираны Засгийн газар Пакистан, Их Британи, Франц зэрэг улсуудтай хэлэлцээг үргэлжлүүлж байгааг дурджээ.

Тегераны их сургуулийн судлаач ярихдаа, "Ираны Гадаад хэргийн яамны эх сурвалжийг иш татан, АНУ, Ираны шууд хэлэлцээ Исламабад эсвэл Женев хотод магадгүй энэ долоо хоногт эхэлж болзошгүй" гэж таамаглаж байна гэжээ. 

Эх сурвалж: BBC